ЗАРЛАЛ:
Хөдөлмөрийн хэлтсээс тэтгэврийн насны ахмад мэргэжилтэнгүүдийнхээ мэдлэг боловсрол, ур чадварыг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, мөн ахмад мэргэжилтэнгүүдийнхээ өрхийн орлогийг нэмэгдүүлэх,зорилгын хүрээнд " Ахмад мэрэгжилтний зөвлөх үйлчилгээ төсөл"-ийг эхлүүлж байна.
Төсөлд хамрагдах ахмад мэргэжилтний зөвлөх баг нь тухайн салбарт мэргэшсэн өндөр ур чадвартай байх, 3-аас доошгүй гишүүнтэй байна
Зөвөлгөө өгөх үйлчилгээ нь нэг сараас дээш хугацаанд 56 цагаас доошгүй зөвөлгөө мэдээлэл өгч хэрэгжүүлсэн байх.
Бүрдүүлэх материал:
-Багийн засаг даргын тодорхойлолт
-Төсөл хэрэгжүүлэгчийн хүсэлт
-Иргэний үнэмлэхний хуулбар
-Тэтгэврийн дэвтэрийн хуулбар
-Дипломын хуулбар
-Ажиллаж байсан газрын тодорхойлолт
-Төсөл
-Хичээлийн төлөвлөгөө
-Цагийн бүртгэл

Төсөлд хамрагдах ахмад настангуудын материалыг 2016 оны 04 сарын 20-ний өдөр хүлээн авна.ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС

Холбоо барих утас: 70483017

2016-04-19

ЗАРЛАЛ

Аж ахуй бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл, санхүүгийн дэмжлэг олгох  арга хэмжээнд хамрагдсан  ажлын байр түрээслэн үйлдвэрлэл, үйлчилгээ чиглэлээр 12 сараас дээш хугацаагаар үйл ажиллагаагаа тогтвортой  явуулж байгаа иргэдэд ажлын байрны түрээсийн  хөнгөлөлт үзүүлнэ.

Түрээсийн хөнгөлөлтөнд хамрагдах иргэдийн материалыг 2016,04,15-05,30 хүртэл хүлээн авна.                  Лавлах утас 7048-3017.

 

 

Холбоо барих утас: 70483017

2016-04-15